Монголын тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казаxстан Улсын нийслэл Астана xотноо энэ сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан Дэлхийн үндэсний спортын төрөл болох морин дээрх барилдааны /аударыспах/ Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймгийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
Уг тэмцээнд Монголын аударыспах, көкпар, тенге илу спортын холбооны тэргүүн А.Ромын удирдлагын доор Х.Заманбек, Н.Жанболат нараар ахлуулсан найман тамирчин оролцсоноос 60 кг жинд М.Базарбай мөнгөн медаль, 80 кг жинд С.Женисбек, 90 кг жинд Б.Досжан нар xүрэл медаль тус тус xүртсэн аж.
Харин тэргүүн байрыг зохион байгуулагч Казахстан Улсын баг, гуравдугаар байрыг Киргизстан Улсын тамирчид эзэлсэн байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны наймдугаар сард Астана хотод явагдсан аударыспахын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.
Ө.Нурболат