“Талибан”-ы толгойлогч хүнд шархадсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-03 10:02:07

КАБУЛ. /Anadolu/. “Талибан” бүлэглэлийн хуучин командлагчтай буудалцсаны дараа одоогийн толгойлогч Мулла Ахтар Мансур хүнд шархадсан гэж Афганистаны албаны хүн мэдээллээ.

“Талибан” бүлэглэлийн командлагч асан Мулло Абдулло Сархади Пакистаны Кветта хот дахь гэртээ толгойлогч Мансурыг урьсан гэж Афганистаны Дэд Ерөнхийлөгч Абдул Рашид Дустумын төлөөлөгч Султан Файзи мэдээлсэн юм.

Мансур, Сархади нарын хооронд маргаан гарч, тун удалгүй буудалцахад хүрсэн гэж Файзи хэлэв. Буудалцааны үед Сархади болон бусад зургаан босогчийг устгаж, хүнд шархадсан Мансур эмнэлэгт хүргэгдсэн байна гэж тэрбээр мэдэгдсэн юм.

Файзигийн мэдэгдлийг үндэслэлгүй гэж “Талибан”-ы төлөөлөгч Забиуллой Мужахид няцаасан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ