Увсын Өмнөговьд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 08:43:30

Увс аймгийн Өмнөговь сумын нийт нутгаар цас орж, одоогоор 11-25 см цасан бүрхүүл тогтоод байна.

Энэ жил тус суманд зуншлага тааруу болсон тул өвс ногооны гарц муу, мал идэх өвсгүй малчид хэцүүхэн байдалтай байгаа аж. Хараар өвөлждөг суманд ийнхүү цас их орсон тул малчид аргаа барахдаа малаа харган дээр ээрч байна.

Харганатай газраа малаа ээрээд болох байх, харгана бутгүй газар хэцүүдэж, намрын түнгэ бараадаж хэдэн малаа бэлчээхээс гэсэн малчид тус суманд олон байгаа аж. Цаашдаа цас нэмж орвол Өмнөговь суманд энэ өвөл хүндрэх төлөвтэй байна. Малчид малаа зарж борлуулах гэхээр мөнгөтэй хүн байхгүй байгаа аж.

                                                                                                      Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ