УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.07 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" асуулгын хариуг сонсохоор төлөвлөөд байсан. Гэвч М.Оюунчимэг гишүүн гадаадад томилолтоор ажиллах болсон тул асуулгын хариуг хойшлуулав.
Мөн үеэр Ж.Батзандан, “Жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ гаргасан. Гэвч энэ шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс энэ чиглэлд УИХ анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Мөн Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Л.Болд гишүүн, “Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн талаар хэлэлцэх шаардлагатай байна” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд, “Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэх хэрэгтэй. Шаардлагатай гэвэл ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт чуулганыг хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцэх боломжтой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-аас байгуулсан Я.Санжмятав даргатай ажлын хэсэг ажиллаж байгаа. С.Зориг агсны амь насийг хөнөөсөн хэргийн талаар хэлэлцэх чиглэлд Хууль зүйн байнгын хорооны дарга анхаарч ажиллах ёстой” хэмээв.
Ийнхүү чуулганаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд