Пакистанд дөрвөн хэрэгтнийг дүүжлэн хороожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-02 15:33:58

ИСЛАМАБАД. /ВВС/. Өнгөрсөн оны 12 дугаар сард 150 гаруй хүний амийг хөнөөсөн халдлага Пакистаны цэргийн сургуульд болсон билээ. Уг хэрэгт холбогдох дөрвөн этгээдийг дүүжлэн хороосон байна.

Халдлагад амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан байна. Пакистаны цэргийн шүүх уг хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноосон бөгөөд уг халдлагад холбоотой этгээдүүдээс хамгийн эхэнд цаазаар авахуулж байгаа нь дээрх дөрөв юм.

2014 оны 12 дугаар сарын 16-нд Пешавар хотын баруун хойд нутгийн цэргийн сургууль руу “Талибан”-ы босогчид халдсан байна.

Пакистаныг цочирдуулсан уг халдлага болсны нэг жилийн ой болохоос өмнөхөн хэрэгтнүүдийг дүүжилжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ