Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд эх орноо хамгаалах чиглэлд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга, хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг зохицуулалтыг тусгасныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.
Тэрбээр, “Хуулийн төслийг баталснаар иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдааг хангах боломж бүрдэнэ” гэлээ. Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг орны хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохируулсныг мөн цохон тэмдэглэсэн юм.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, А.Ундраа нарын гишүүд Батлан хамгаалах салбарт сүүлийн жилүүдэд хийж буй томоохон шинэчлэлүүдийн талаар тодрууллаа.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Батлан хамгаалах салбарт сүүлийн 3-4 жилд эрх зүйн томоохон шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, өмнөх УИХ-ын үед Зэвсэгт хүчний тухай багц хуулийг баталсан. Энэ удаад Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийг баталснаар батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжих бололцоо бүрдэх юм” гэлээ.
Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр: Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах бодлогын тулгуур ойлголтын нэг. Тиймээс энэ хуулийн төслийн гол амин сүнс нь тайван цагт учирч болзошгүй цэргийн түрэмгийлэл, бусад аюулаас хамгаалахад төрийн байгууллагууд, томилгоот бүрэлдэхүүн, иргэдийг бэлтгэхэд чиглэж байгаа. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, нэг нэгнээсээ алслагдмал, сийрэг амьдардаг улсын хувьд батлан хамгаалах бодлогыг бүх нийтийн хүчин чармайлт, иргэдийн оролцоонд тулгуурлах нь чухал” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганд танилцуулах болов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ