Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөнөөс татгалзжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-02 15:24:22

ВАШИНГТОН. /AP/. Пентагоны танилцуулсан Гуантанамо дахь шоронг хаах тухай төлөвлөгөөнөөс АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа татгалзсан байна. Уг төлөвлөгөөг Цагаан ордон хэт өндөр зардалтай байна гэж үзжээ.

Гуантанамогийн шоронг хаахад Пентагон 600 сая доллар гаргахыг хүссэн байна. Үүний 350 саяыг нь АНУ-д шинэ шорон барихад зарцуулахаар төлөвлөжээ.

Гуантанамогийн шоронг татан буулгах  жилийн зардал нь 400 сая доллар аж.  Арваннэгдүгээр сард баталсан АНУ-ын батлан хамгаалахын төсөвт уг шоронгийн хоригдлуудыг өөр шоронгууд руу шилжүүлэхэд гаргах хөрөнгө мөнгийг тусгаагүй байна.

Гуантанамогийн шоронг хаах нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн амлалтуудын нэг юм. Одоогийн байдлаар тус шоронд 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш олон улсын террорист үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан 107 хүн хоригдож байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ