14 нэр төрлийн хүнсний ногооны үр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-23 12:35:27
Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт сонгино, шар манжин, шар лууван, хүрэн манжин, сармис, урт сонгино, гоньд, өргөст хэмх, амтат гуа зэрэг 14 нэр төрлийн 11 сая 783.7 мянган төгрөгийн хүнсний ногооны үрийг хуваарилсан. Эдгээр үрийг аймгийнхаа 13 сумын өрхийн хүнсний ногоо тариалагчдад үнэ төлбөргүй олгож дэмжлэг үзүүлсэн байна.

Энэхүү дэмжлэг хүнсний ногоо тариалагч өрхүүдэд 80 гаруй га талбайд нэмэлт тариалалт хийх бодит туслалцаа болж байгаа ажээ. Зургаадугаар сарын 5 гэхэд хэдэн өрхийн, хичнээн га талбайд үрийг тарьсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарах юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ