Ерөнхийлөгчийн нэрийг ашиглан хуурамч мэдээлэл түгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-22 17:49:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан  цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Еөрнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. 
Уг мэдэгдэлд, "Халтмаа Баттулга" гэсэн нэр бүхий хуудас нь цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, буруу ташаа худал мэдээлэл удаа дараалан түгээж байгаа тул Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан болно. Энэхүү хуудас нь Ерөнхийлөгчийн хөтөлдөг албан ёсны хуудас биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ