Африкийн орнуудад 11 сая долларын тусламж үзүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
aminaa@montsame.mn
2015-12-02 13:08:46

ПАРИС. /Yonhap/.  Мэргэжлийн сургалтад зориулан Африкийн 10 оронд 11 сая долларын тусламж үзүүлнэ гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдэгдсэн байна.

Боловсрол бол хүчирхийлэл дагуулсан хэт давруу үзлийг төгсгөл болгох шийдэл бөгөөд эдийн засгийн амжилтад хүрэх “салшгүй бүрэлдэхүүн хэсэг” гэж тэрбээр үзжээ.

2011 оноос хойш Малави, Замби, Ботсвана, Намиб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго  Улс зэрэг Африкийн таван улсад сурах бичиг үйлдвэрлэн тараах 10 сая долларын төслийг Өмнөд Солонгос хэрэгжүүлсэн юм. Уг төсөл 2016 онд дуусна.

Уг төслийн хоёр дахь үе шатанд, 11.8 сая долларын төсөвтэй төслийг Африкийн таван улсад нэмж хэрэгжүүлэхээр Өмнөд Солонгос төлөвлөж байна. Аль улсууд гэдэг талаарх мэдээлэл байхгүй байна.

“Ядуурал, залуу хүмүүст ажлын байр дутагдах, нийгмийн эмзэг давхаргыг гадуурхах явдлаас үүдэн зөрчил, асуудал үүсэж байна. Хүн төрөлхтөнд тулгараад буй иймэрхүү сорилтыг давахын тулд олон улсын хүчин чармайлтад оруулж буй хувь нэмрээ Өмнөд Солонгос өргөжүүлнэ" гэж Пак Парист “UNESCO”-д үг хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ