Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-16 12:46:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Жайка олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Даланзадгад хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. 
Уг ажилд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадууд хамтран  оролцож байна.

Тус төлөвлөгөөг аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа аж.
Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн бүс нутаг гэж үздэг бөгөөд сүүлийн үед уурхайн бүс нутагт газар хөдлөлт мэдрэгдэх болсон нь гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлага бий болж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Номгон суманд 3,9 магнитудын хүчтэй 
газар хөдлөлт мэдрэгдээд байгаа билээ. Газар хөдлөлт нь урьдчилан мэдэх боломжгүй учир гамшиг тохиолдсон үед нэн тэргүүнд авах арга хэмжээг иргэд сайн мэдэж байх учиртай юм. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ