Ургийн овгийн зөрчлийг арилгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-15 12:52:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн иргэдийн ургийн овгийн зөрчлийг арилгах үйл ажиллагааг өрнүүлж байна. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс аймгийн хэмжээнд байгаа ургийн овгийн зөрчилтэй буюу солиулахыг хүссэн иргэддээ үйлчилж байгаа ажээ.

Монгол Улсын нийт иргэд гурван нэрийн сестимд шилжсэн тэр үеэр ургийн овгийг зарим иргэд өөрийн дураар буруу, ах дүү нар хоорондоо зөрүүтэй ургийн овог авсан байгаа юм. Тиймээс энэхүү зөрчлийг арилгах үүднээс тухайн арга хэмжээг өрнүүлж байгаа аж. Улсын бүтгэлийн газрын дарга Ч.Энхмөнх хэлэхдээ "1997 онд ахан дүүс ямар нэгэн судалгаагүйгээр ургийн овог авсан, нэг эхээс төрсөн хүүхдүүд өөр өөр ургийн овогтой байгаа. Тиймээс энэхүү ургийн овгийн зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Иргэд маань нэг удмын ахан дүүс нэг ижил ургийн овогтой байх ёстойг анхаарах, үүнийгээ даруй шалгах хэрэгтэй байна. Хэрвээ нэг эцэг эхээс төрсөн хүүхдүүд өөр өөр ургийн овогтой байгаа бол овог нэр өөрчлөлтийн журмын дагуу өөрийн харъяа сумын засаг даргад өргөдлөө гаргаж ургийн овгоо солиулох боломжтой" гэлээ. 

Ийнхүү ургийн овгоо иргэд жигдлэх шаардлагатай байгаа бөгөөд 2019 оны эхээр шинэчлэгдэн гарах гадаад паспорт дээр энэхүү гурван нэрийг системд орох ажээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ