Б.Мөнхзаяа багшийн “Цахим орчин дахь хүүхдийн эрх” судалгааны бүтээл тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-13 13:43:42
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой, олон улсын "Гэр бүл"-ийн өдөрт зориулсан “Гэр бүлийн хөгжил, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймгийн Хүүхдийн ордонд болов.
Тус бага хурлыг аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар болон Ховд Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран зохион байгуулжээ. Энэ өдөр гэр хүүхэд хамгааллын сэдвээр шилдэг бүтээлүүдээр эмхэтгэл гаргаж сурталчлан, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төрөөс баримтлах бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан, гэр бүлтэй ажиллах ажлын сайн туршлагыг нэвтрүүлэх, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр орон нутгийн болон төрийн байгууллагад санал тусгуулахад эрдэм шинжилгээний хурал чиглэгдэв.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийт 21 оюутан 7 багш судлаач нар өөр өөрсдийн бэлтгэсэн судалгааны сэдвээр өрсөлдөж оролцлоо.

Оюутнуудаас ХоИС-ийн оюутан С.Батбаяр “Эрчүүдийн эрхийг хамгаалах нь” илтгэл тэргүүн байр, мөн тус сургуулийн оюутан О.Түвшинтөр “Хосуудын харилцаанд темперамент нөлөөлөх нь” илтгэл дэд байр, оюутан Б.Алтансүх “Гэр бүл салалт” илтгэл удах байр эзлэв. 
Багш судлаач нараас ХоИС-ийн магистр багш Б.Мөнхзаяа “Цахим орчин дахь хүүхдийн эрх” судалгааны бүтээл тэргүүн байр эзлэв. ХоИС-ийн багш Ц.Бадамцэцэг “Хүүхдийн зан төлөвийн төлөвшилд эцэг эхийн харилцаа хандлага нөлөөлөх нь” судалгааны бүтээлээр удаалж ХоИС-ийн магистр багш Т.Эрдэнэцэцэг “Гэр бүл цуцлалтын судалгаа” илтгэл удааллаа.
Тусгай байрт- ХоИС-ийн магистр багш С.Хишигтогтох “Гэр бүл дэх зөрчлийн шалтгаан, зохицол, шийдэл” судалгааны бүтээл шалгарч тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдээр ХоИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, Аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Ж.Оронбасар нар ажиллав.
                                                              А.Бямбасүрэн
                   
 
Холбоотой мэдээ