Томскийн тариаланчид Монголд туршлага судална

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-12-01 16:20:28

ТОМСК. /lentaregion/. ОХУ-ын Томск мужийн газар тариалангийн аж үйлдвэрийн цогцолборын салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монголын хөдөө аж ахуйн цогцолбор, фермүүд болон мал эмнэлгийн лабораторитай танилцана. Энэ арга хэмжээг Орос-Монголын төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Томск мужийн “ТД “Дубровский” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг /ХНН/, «Весна» трактор үйлдвэрлэгч компани, «СПАС» ХХН, «Сибирское зерно» ХХН, «Племзавод «Заварзинский» ХХН-ийн удирдлагууд урьд нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын /ХАҮТ/ үндэсний бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн үзэсгэлэнг гаргасан Томск болон Монголын бизнес эрхлэгчдийн холбоо тогтоох бирж, “АПУ” ХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болон тээвэр зуучин төв, “МилХаус” гурилын үйлдвэр болон “Талх Чихэр” ХК-д зочилж,  үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Томск мужийн ХАҮТ-ын мэдээлснээр, тус мужийн төлөөлөгчид ажлын айлчлал хийх үеэрээ мөн Монголын хөдөө аж ахуйн төрөлжсөн томоохон цогцолбор болох “Гацуурт” компанитай, “Макс групп”-ын фермерийн аж ахуйтай болон Улаанбаатар хотын Мал эмнэлгийн газрын болон ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн лабораторитай танилцахаар төлөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ