Ерөнхийлөгч мод тарьсны дараа арчилгаа, ургалтад маш сайн анхаарах ёстойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-05-12 15:12:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 90  жил нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн Өргөө амаржихын хашаанд тус эмнэлгийн ажилчин албан хаагчдын хамт мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай зарлиг гарснаас хойш 7 жилийн хугацаанд 10 сая гаруй мод тарьснаас 7 сая гаруй нь ургасан байдаг талаар дурдаад бүх нийтээрээ мод тарих нь зөв ч мод суулгах, тарихдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах, мод тарьсны дараа арчилгаа, ургалтад маш сайн анхаарах ёстой гэдгийг онцолж байв.

Мөн Өмнийн говьд 150 мянга гаруй мод, говийн нэн ховор, ховордсон ургамлууд тарьж 9 га талбайг ойжуулж, усжуулсан Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадууз өнөө үеийнхэн мод тарихдаа хэрхэн арчилж хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө авсан байх нь хамгаас чухал гэдгийг онцлон захив.

Д.Өлзий
Холбоотой мэдээ