Оросын Элчин сайд Лиссабонд гэнэт таалал төгсжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-09 09:47:52
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Элчин сайд Олег Белоус Португалын нийслэл Лиссабон хотод 66 насандаа гэнэт таалал төгссөн тухай Оросын ГХЯ мэдэгдэв.
 
Тус яамны мэдэгдэлд “Португал дахь Оросын Элчин сайд Олег Белоус 2018 оны тавдугаар сарын 8-нд Лиссабон хотод гэнэтээр таалал төгссөн тухай мэдээг дуулгаж байгаадаа ОХУ-ын ГХЯ гүнээ харамсаж байна” гэжээ.
 
1951 онд мэндэлсэн О.Белоус нь Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг дүүргэж, 1973 онд ГХЯ-нд ажилд орж байжээ. Тэрбээр 1966-1998 онд тус яамны Европын хамтын ажиллагааны газрын захирлаар, 1998-2001 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Оросын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан байна. 2001-2013 онд тэрбээр ГХЯ-ны Европын газрын захирлаар ажилласныхаа дараа ОХУ-аас Португалд суух Элчин сайдаар томилогдож байжээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ