Финландад Д.Трамптай төстэй нуур байдгийг олж харжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-06 13:56:17
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хажуу тийшээ хараад зогсож байгаа юм шиг дүрс бүхий хэлбэртэй нуур байдгийг Финландын нэгэн оршин суугч газрын зураг дээрээс олж харжээ. Энэ тухай “Yle” телевиз мэдээлсэн байна.

Каяани хотын ойролцоох газрын зургийг сонирхож байсан Финландын оршин суугч Антти Каллио гэдэг залуу анх энэ дүрсийг анзаарчээ. Эхлээд тэрбээр Вимпелинлампи нуурнаас ямар нэгэн онцгой зүйлийг олж хараагүй хэдий ч хиймэл дагуулын газрын зургийг ажиглаж байхдаа танил санагдах дүрсийг олж харсан байна.

Энэ тухайгаа тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэх үед түүний ажигласан дүрс үнэхээр АНУ-ын ерөнхийлөгчтэй төстэй болохыг олон хүн хүлээн зөвшөөрчээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ