Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд гал унтраах, аврах анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-03 12:52:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд гал унтраах, аврах анги байгуулахаар боллоо. Цэнгэл сум нь аймгийн төвөөс 78 км алслагдсан, 9329 хүн амтай аймгийн хамгийн том сум юм. Тус сумд байгуулах гал унтраах, аврах анги нь хил залгаа долоон сумд хүрч үйлчлэх бөгөөд 2019 оноос үйл ажиллагаагаа эхлэх аж.

Энэ тухай шийдвэрийг Засгийн газрын энэ сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын 21 аймгийн 50 суманд гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулдаг байна. Бусад 280 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учрах тохиолдол гардаг тул хотын нэг дүүрэг, хөдөөгийн 4 сумд гал унтраах, аврах ангийг ийнхүү нэмж байгуулахаар болжээ.

 Ө.Нурболат


 


Холбоотой мэдээ