Замуудад хурд хэмжигч байрлуулж эхэлсэн байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-30 14:03:04

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмжийг хяналтгүй байсан авто замуудад байршуулж эхэлсэн байна. Эхний удаа Нисэх, Яармаг, зуслан, Баянхошууны Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх зорилгоор суурилуулжээ. 

Үүн дээр нэмээд ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн систем нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машины хурдыг нэг дор хэмжих чадвартай.

Мөн зам барилгын ажлын үед болон тойруу, тунел зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч хэмжилт хийдэг давуу талтай. Иймд жолооч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хурдаа баримталж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ