Хүүхдээ орхисноос гэртэйгээ шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-30 12:45:59

Онцгой байдлын газраас бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, мөн галын аюулгүй байдлыг хангахыг удаа дараа сануулсаар байтал гэрт нь орхиод галд өртүүлэх явдал гарсаар байна.

Долоон сартай хүүхдээ гэртээ орхисноос галд өртөж нас барсан хэрэг өнгөрөгч ням гаригт Багануур дүүрэгт гарчээ. Тус дүүргийн тавдугаар хорооны "Нарийны гудамж"-нд иргэн А-ийн монгол гэр шатаж, галд долоон сартай хүү өртөж нас барсан хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түймрийн дуудлага ирсэн даруй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраасан ч хүүг аварч амжсангүй.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ