Америкт ресторанд дөрвөн хүнийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-23 09:14:56
ВАШИНГТОН. /Ассошиэтед Пресс/. АНУ-ын Теннесси муж улсад “Waffle House” ресторан руу нэгэн нүцгэн залуу дайрч орж ирээд хагас автомат буугаар дөрвөн хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн 03:25 цагт гарсан аж.

Сэжигтэн нь Иллинойс муж улсын харьяат 29 настай Трэйвис Райнкинг гэгч болохыг цагдаа нар олж тогтоожээ. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Т.Райнкинг гэгч нь Цагаан ордны ойролцоох хориотой бүс руу нэвтэрсэн гэх хэргээр өнгөрсөн онд баривлагдаж байсан гэнэ.


Г.Доржханд
Холбоотой мэдээ