Эрдэнэбүрэний сургууль өвлийн сургаар спорт заалаа хаачихжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:40:33

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургууль өвлийн улирал хэдийн эхлээд байхад зарим анги танхим хүйтэн, биеийн тамирын спорт заалаа хаачихжээ.

Багш, сурагчид ангидаа гадуур хувцастайгаа бөөцийж, биеийн тамирын багш нар хичээлээ ангиудаар явж зааж байгаа гэнэ.

Нийт 325 сурагчтай цомхон тус сургууль  урин зуны дэлгэр цагт назгайрчихаад хөхүүрийн үзүүр наашлангуут УИХ-ын гишүүн Д.Батцогтоос манай сургуулийн халаалтын асуудал шийдэж өг гэдэг шаардлага тавьж байлаа.

Ер нь  альч салбарт төрийн байгууллагын  захирал, удирдлагууд  дээрээс юм гуйж, өөрсдөө санаачилж хийх сэтгэлгээ нь дутмаг болчихжээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ