БНСУ-ын зөвлөхүүд Эрчим хүчний салбарт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 18:01:56

“Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Корей газ сафети Корпорацийн гүйцэтгэх захирал Жан Сик Пак нар өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ингэснээр БНСУ-ын Засгийн газрын мэдлэг солилцох хөтөлбөрийн санхүүжилтээр “Korea Gas Safety Корпораци “Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж буй юм. 
Уг төслийн хүрээнд метан хийн хангамжийн чиглэлээр БНСУ-ын зөвлөхүүд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажиллах бөгөөд мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрх зүйн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн Монгол инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжүүдийг гаргах юм байна. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд