Нэг дор 80-100 хүн хичээллэх боломжтой фитнесс клубтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-09 20:51:16
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газрын фитнесс клуб өргөжиж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн, нэг дор 80-100 хүн хичээллэх таатай орчин бүрдүүлж,  өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үеэр пауэрлифтингийн спортын дэлхийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид болон бөхийн өргөөний фитнесс клубт олон жил хичээллэсэн хүмүүст хоёр сараас нэг жилийн хугацаанд фитнесс клубт үнэгүй хичээллэх эрх олголоо. Фитнесс клуб нь турах, биеэ чийрэгжүүлэх, хөгжүүлэх, бодибилдинг, пауэрлифтингийн спортоор хичээллэхийг хүссэн бүх насныханд нээлттэй үйлчлэх аж.
Бөхийн өргөөний фитнесс клуб нь анх 2012 онд аймгийн Спортын ордны жижиг дугуй зааланд байнгын хичээллэдэг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй, цөөхөн хэдэн тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо ийнхүү хөдөө орон нутагт байхгүй томоохон Фитнесс клуб болж өргөжөөд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ