Зөрчил гаргасан 6 цэгийг 1,8 сая төгрөгөөр торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-05 18:00:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас архидалтыг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч нар хариуцсан баг дээр багийн дарга нар, баг хариуцсан иргэдийн нийтийн хурлын дарга, олон нийтийн цагдаа нарын хамт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг, тамхи худалдан борлуулдаг цэгүүдэд хийсэн эргүүл шалгалтаар зөрчил гаргасан 6 цэгийг 1,8 сая төгрөгөөр торгожээ.
Хяналт шалгалтаар нийт 148 цэгт хяналт тавьж 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалах, насанд хүрээгүй, сургуулийн насны хүүхдүүдэд тамхи хайрцагаар болон ширхэгээр худалдаалах, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй байх талаар заавар зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн Мөрөн сумын 7-р багт байрлах “Гэрэлтэй цонх” дэлгүүрийн 2 цэгийг илрүүлэн 67 литр архи согтууруулах ундааг хураан авч, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулж байсан 2 цэгийг илрүүлэн дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар анхааруулжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ