Хөвсгөл аймгийн хоёр сумын хилийн зааг дээр ойн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-04-05 16:48:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт ойн түймэр гарчээ.

Түймрийн дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, Цагаан-Үүр сумын 34 иргэн, хоёр автомашин, Чандмань-Өндөр сумын 21 иргэн хоёр автомашин, 17 морьтой хүн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан газар нь Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т оршдог аж.
Холбоотой мэдээ