Газрын гүнд аялж үзсэн хийгээд Монголын боломж

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 12:52:42

Зэс алтны нөөцөөрөө дэлхийн хэмжээнд үнэлэгддэг Оюу толгойн  ордын уурхайн ил талбайн зайг сонирхож асуувал 10 : 8 км газрыг хамарчээ. Гэхдээ үүгээр хязгаарлаж харах боломжгүй. 60 жил ашиглах баялагийн хамгийн үнэ цэнэтэй хэсгийн олборлолт газрын гүнийн 1300 метрт 200-гаад км, дүйцүүлбэл Улаанбаатараас Дархан хүртэлх дайны урт хонгилд хийнэ гэхээр  яалт ч үгүй дэлхийн хамгийн том уурхайд тооцогдож байгаа нь аргаггүй юм.

Оюу толгойн ордын нийт баталсан нөөцийн 80 хувь нь буюу  ил олборлосон хүдрээсээ 3-4 дахин их агууламжтай, хамгийн чанартай хүдрийн нөөцийг энэ их уурхайгаас олборлоно.  Одоогийн байдлаар Оюу толгойн ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж байна. Уурхайн хамгийн өндөр бүтээмжийг бий болгох үйл явц үндсэндээ далд урхайд өрнөнө.

“Оюу толгой” компани цөөн сэтгүүлчдийг далд уурхайтайгаа танилцуулсан нь ховор завшаан тохиолоо гэж хувьдаа үзсэн юм. Учир нь бид байтугай уурхайн үндсэн ажилчид нь хүртэл орж үзээгүй өдийг хүрчээ. Төрийн гурван өндөрлөг ч ийшээ орох боломжгүй. Яагаад гэвэл аюулгүй байдлых нь хувьд зөвшөөрдөггүй гэнэ. Гэхдээ далд уурхайн аюулгүй байдлыг бүрэн хангах технологи анхны хөрөнгө оруулалтаар байгуулаад зогссон 15-16 км хонгилд давхар хийгдсэн байна. Цаашид ч ингэж үргэлжилнэ. Таван метрийн өргөнтэй, 5.5 метрийн өндөртэй түнэр харанхуй  хонгилруу орохын тулд эхлээд  заавал аюулгүй байдлын зааварчилгаа авна. Ингээд хүчил төрөгчийн төхөөрөмж бүсэлж, гүнрүү орсноо гэрчлэх картыг самбарт өлгөж бүртгүүлснээр сая нэг лифтэнд суух эрхтэй болно. Биднийг уурхайн гүнрүү орохоор бэлтгэл хангаж байх үед гүнд 6 ажилтан ажиллаж байгааг карт өлгөсөн самбар гэрчилнэ. Далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт хийх Дубайн гэрээ хийснээр 10-хан уурхайчин одоо 40 болж нэмэгджээ. Тэд санхүүжилт орж ирэх хүртэл тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг гүйцэтгэж байна. Уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл энд үндсэн ажилчдаас гадна ханган нийлүүлэгчдээс бүрдсэн 3000 ажлын байр бий болох юм.

Далд уурхай нь босоо таван амнаас бүрдэнэ. Одоогоор Хюго, Хюруга гэсэн ам ашиглалтад оржээ. Бид гүний уурхайруу хойд Хюго амаар орж далайн түвшнээс доош 135 метрийн гүнд хүрсэн юм. Уурхайруу секундэд 6 метрийн хурдтай лефтээр бууж бүтээн байгуулалттай танилцлаа. Далд уурхай бүрэн ашиглалтад орвол 12 цагаар ажиллах өдөр шөнийн ээлжтэй бүхэл бүтэн цогц үйл ажиллагаа энд өрнөнө. Машины засвар үйлчилгээ, шатахуун түгээх станц / хэрэв галын эрсдэл гарвал галын тархалтыг хязгаарласан хамгаалалт байна. /офисс,  хоолны газар болон бусад шаардлагатай ажлын байрууд энд бий болно гэхээр газар дээрхээс ялгагдахааргүй ажлын өдрүүд газар дор үргэлжлэх нь. Ажлын байрын онцлогоос хамаарч зай талбайн багтаамж өөр өөр хэмжээтэй байхаар төлөвлөгджээ.

Үүний тулд аюулгүй байдлын хамгаалалт далд уурхайн нэн тэргүүнд анхаарч үзэх асуудал аж. Бүрэн ашиглалтад ороогүй байгаа үед нарийн тоос бужигнасан саарал хонгилд нэг чингэлэг тааралдсан нь аюул гарсан тохиолдолд хорогдох байр юм байна. Энд хүчил төрөгчийн хязгааргүй нөөц байгаа ч хэрвээ холболт салсан тохиолдолд  36 цаг ашиглах боломжтой гэнэ. Энэ мэтчлэн аюулгүйн стандартыг мөрдүүлэх гэж байгаа нь  дэлхий дахь гүний уурхайн шилдэг жишээ болох юм байна.

Чухам яаж олборлолт хийхийг блокчлон олборлох технологи гэж тайлбарлаж байгаа юм. Дэлхийд ховор ашигладаг энэ технологийг ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол хүдэр авах үйл явц нь яг л элсэн цагны хэлбэр, үйлдэлтэй адил гэнэ. Зардлын хувьд ил уурхайгаас хэд дахин хэмнэлттэй учир эдийн засгийн хувьд ч өгөөжтэй гэж тооцжээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд 4.2 тэрбум ам.доллар хэрэгтэй.  Хэдийгээр улс төрийн шийдэл гаргах гэж хугацаа алдсан ч гацаанаас гарах гэрээ хийснээр санхүүжүүлэх ажил төлөвлөгөөний горимдоо орж, Монгол улсын засгийн газар өөрийн зүгээс шаардлагатай бүх ажлаа хийж эхэлсэн гэж мэдэгдэж байгаа. Ер нь бол энэ хэмжээний хөрөнгө оруулалт нь дэлхийд хамгийн том санхүүжилтийн багц болж байгаа билээ. Ойрын хугацаанд оруулахаар хөөцөлдөж байгаа гэх санхүүжилтийг харж 17 тоннын 5, 55 тонны 3 машин хөдөлгүүрээ асаахыг хүлээж газрын гүнд хадгалагдаж байна. Цаашлаад 3000 хүн ажлаа хүлээж, Монголын эдийн засаг саадгүй эргэлдэх хөгжлийн замаа угтан хүлээж байна. Оюу толгойн ордоос 1 ам доллар, 2 ам долларыг дагуулах учиртай. Чухам Засгийн газрын зөв шийдвэр бас цаг хугацааны үнэ цэнэ өгөөжийг чигээр нь үлдээх буй  за. 

Одоогоор ашиглаж байгаа ил уурхайгаас энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар  226,000 тонн баяжмал борлуулж , 431.7 сая ам.долларын орлого олсон нь  хоёрдугаар улиралынхаа  2.5 % -иар ахиу байжээ. Хэдийгээр зэсийн үнэ буурсан ч борлуулалтын хэмжээг ийнхүү нэмэгдүүлж чаджээ. Ирэх жил борлуулалтаа тасралтгүй барьж чадна гэж Оюу толгой компани үзэж байна. Учир нь баяжмалынхаа  80 хувийг борлуулах борлуулалтын гэрээг амжилттай хийжээ.

Энхтайвны гүүрийг долоо нугалсантай тэнцэх туузан урсгал / конвейр / ил уурхайгаас олборлосон  хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэх зориулалттай. Монголд байгуулагдсан хамгийн том энэхүү  үйлдвэр нь хоногт 100 мянган тонн  хүртэл хүдэр боловсруулж, үүнээсээ жилд 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил төлөвлөснийхөө дагуу 2016 оны нэгдүгээр улиралдаа  дуусч амжвал санхүүжилт олох ажил эрчтэй өрнөх биз. Ямар ч байсан Далд уурхай ашиглалтад орвол монгол улс жилдээ 1.8 сая тонн зэсийн баяжмал борлуулаад байх чадалтай болно. Манай гол худалдан авагч БНХАУ зэсийн нийт эрэлтийн 45 хувийг дангаараа эзэлдэг. Гэтэл  хөрш айлын эдийн засгийн удаашрал, ойрхноос жишээ татвал өнгөрсөн жилийн зэсийн  6500 ам.долларын ханшинд эргүүлэн авчирч чадахааргүй байна. Өөр өөр хэлбэл зэх зээл дээр ашигт малтмалын гол нэрийн 10 бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоон сард  40 хувиар буужээ. Учир нь Хятад таваарын топ 10 импортоосоо 150 тэр бум ам.доллар  татсантай холбоотой. Гэхдээ зарим шинжээчид эрэлт нэмэгдвэл 5 мянгаас улам уруудаж  байгаа зэсийн үнэ  өсөх ч 2019 он гэхэд 6500 ам.долларт арай хийж хүрнэ гэж таамаглацгааж байна. Манай улсын хувьд үүгээр уул уурхайн супер цикл дуусч байна гэж эдийн засагчид баттай үзэж буй. Харин үнийн бууралтын  эсрэг олборлолтоо нэмэгдүүлж илүү ашиг олохоо бодох цаг бидэнд тулгарчээ.

Д.Ариунаа

Холбоотой мэдээ