Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 16:48:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохоор тохиролцсон талаар МҮЭХ-ноос мэдээлэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох саналыг Цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх үндэсний дэд хороо ойрын хугацаанд боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд танилцуулах аж. Мөн өнөөдрийн хуралдаанаар цалин нэмэх асуудлаар Улсын гурван талт хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны доод хязгаар болон бусад асуудлаар санал дүгнэлт боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ