Парисын халдлагыг үйлдэгсэд интернэтээр автомат буу худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-27 11:01:24

БЕРЛИН. /TASS/. Францын нийслэл Парис хотод энэ сарын 13-нд халдлага үйлдсэн террористууд Герман улсаас интернэтээр захиалан автомат буунууд худалдаж авсан байна Энэ тухай Германы “Bild” сонинд мэдээлжээ.

Гэмт этгээдүүд зэвсгийн наймаачдаас интернэтээр дамжуулан автомат буунуудыг Германаас худалдаж авсныг тус улсын мөрдөн шалгах байгууллагууд тогтоосон байна. Германы мөрдөн байцаагчид улсынх нь нутаг дэвсгэрт Парисынхтай адил халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг халдлагыг мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ сарын 13-нд Парис хотод цуврал халдлага үйлдсэний улмаас 130 хүн амиа алдсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ