Путин, Олланд нягт хамтран ажиллахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-27 09:30:27

МОСКВА. /Xinhua/. Терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр Орос, Францын Ерөнхийлөгч нар тохиролцож, Турк-Сирийн хилийн орчимд Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасан шиг явдал ахин хэзээ ч болох ёсгүй гэж амлав.

Орост айлчилж буй Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хийсэн яриа хэлцээг “үр бүтээлч” боллоо гэж хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Путин тодорхойлоод, Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийг дарахын тулд хоёр тал цэргийн тагнуулын мэдээ солилцохоор шийдсэн нь терроризмтой тэмцэх олон улсын эвсэл байгуулахад чиглэсэн нэгэн алхам боллоо гэв.

“Лалын улс”-ын зохион байгуулсан гэж үзэж буй террорист халдлагуудад өртсөн Орос, Франц улс гэмт этгээдүүдийг шийтгэнэ гэсэн шийдвэр төгс буйг хоёр удирдагч нотоллоо.

“Терроризм бид бүхнийг зовж шаналахад хүргэсэн учир бид харилцан зөвшилцсөн хүчин чармайлт  гаргах хэрэгтэй. Уулзалтын гол цэг энэ байлаа” гэж Олланд хэлээд, олон улсын өргөн хүрээтэй эвсэл байгуулах нь чухлыг онцлон тэмдэглэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ