Жилд 100 мянган шувуу хорддог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-11-26 16:19:32

ЛОНДОН. /ВВС/. Хар тугалган сумны хаягдалд хордож, чийглэг газрын 100 мянган шувуу нэг жилд үхдэг гэж судлаачид хэлэв.

Энэ мэдээлэл Оксфордын их сургуулийн нийтэлсэн судалгааны дүгнэлтийн нэг юм.

Хар тугалган сумаар буудсан анг хүнсэнд хэрэглэснээр хүний биед урьд нь үзэж байснаас илүү хэмжээтэй үр нөлөө үзүүлдэг болохыг судлаачид олж тогтоожээ. Хар тугалган сумны хэрэглээг Их Британид хорих хэрэгтэйг уг нотолгоо харуулж байна гэж судалгаанд оролцсон эрдэмтэд хэлэв.

Уг тайлан мэдээ нь хар тугалган сумны талаарх Оксфордын симпозиумд өнгөрсөн жил оролцсон мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны цуглуулга юм. “Усны шувуу, намагтай газрын сан”, “Шувуудыг хамгаалах эзэн хааны нийгэмлэг” зэрэг байгаль хамгаалах бүлэг болон их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны нээлтүүд уг тайлан мэдээнд багтжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ