Шинзо Абэ: Гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжоос татгалзахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 15:43:30
ТОКИО. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжоос татгалзахгүй гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Ирэх сард хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болох билээ. Тус уулзалтын дараа АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох ёстой. Тэр үеэр гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжтой хэдий ч Умард Солонгосын тал энэ талаар санал тавиагүй билээ. Мэдээж би Япон, АНУ болон Умард Солонгосын гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжоос татгалзахгүй. Бид Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудал хийгээд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх үүднээс янз бүрийн хувилбаруудыг авч хэлэлцэх хэрэгтэй” гэжээ.
 
Умард Солонгос болон АНУ-ын удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй байгаа талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь мэдэгдэж байсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ