Обама санаа зовж буйгаа илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-26 13:48:15

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цагаан арьст цагдаа хар арьст залууг хөнөөж байгаа бичлэг нийтлэгдсэнд “ихээхэн санаа зовж” буйгаа илэрхийлжээ.

Уг бичлэгийг нийтэлсэн нь Америкийн төрийн тэргүүний төрөлх хотоо гэж үздэг  Чикагод эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн байна.

АНУ-д пүрэв гарагт тэмдэглэх Талархлын өдрөөр “эмгэнэлтэйгээр хохирол амссан хүмүүсийн төлөө залбирал үйлдэхийг” Обама “Facebook” дэх хуудсаараа дамжуулан нутаг нэгтнүүдээсээ хүсчээ. Тэрбээр мөн “цагдаа нарын дийлэнх олонх нь тус хотыг нэр төртэйгээр хамгаалж байгаад талархахыг” америкчуудад уриалсан байна. Обама мөн эсэргүүцлийн ажиллагааг тайван замаар явуулахыг дэмжиж байгаа хүмүүсийг дэмжжээ.

Чикаго хотод Африк гаралтай Америкийн иргэн Лакуан Макдональдыг буудаж хөнөөсөн цагдаа Жейсон Ван Дайкийг дарамттай нөхцөлд хүний амь санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгасан тухай урьд мэдээлжээ. Үүнээс гадна, түүний хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүхээс хүний амь хөнөөсөн хэрэг бичигдсэн дүрс бичлэгийг нийтлэхийг цагдаа нараас шаардсан байна. Энэ дүрс бичлэг нийтлэгдсэний дараа эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ