Ангараг руу нисэх пуужингийн хөдөлгүүр бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-26 13:12:43

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ Ангараг гараг руу жолоодлогот “Orion” хөлгийг илгээхэд ашиглах шинэ зөөгч пуужин “SLS”-ийн хөдөлгүүрийг бүтээх гэрээг “Aerojet Rocketdine” компанитай байгууллаа. НАСА-гийн мэдээлснээр, 2024 оны есдүгээр сар хүртэл хүчинтэй хэрэгжих уг гэрээний нийт өртөг нь 1.16 тэрбум доллар болж байгаа аж.

“SLS”-т дөрвөн “RS-25” хөдөлгүүр суурилуулна. Уг зөөгч пуужинг багийн гишүүд бүхий “Orion” хөлгийг алсын сансарт, тухайлбал, Сарны тойрог замд оруулах солирт, эцэстээ Ангараг гарагт хүргэхэд ашиглана” гэж НАСА-гийн мэргэжилтнүүд онцлон хэлжээ.

НАСА-гийн мэргэжилтнүүдийн хэлснээр,  хөрөнгө мөнгө хэмнэх зорилгоор “SLS”-ийн эхний дөрвөн гараанд шаттл хөлгүүдэд ашиглаж байсан бэлэн хөдөлгүүрүүд ашиглах бөгөөд харин дараагийн хөөргөлтөд “Aerojet Rocketdine” компани хөдөлгүүрүүдийг шинэчлэн сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ