Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын төслүүдэд иргэдийн саналыг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-20 12:32:31
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын төслүүдэд иргэдийн саналыг авч байна.

Тодруулбал “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээ, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, замын чиглэл, замын урт төлбөрийн хэмжээ тогтоох тухай”, “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хураах хураамжийн хэмжээг тогтоох тухай”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам батлах тухай”, “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, түүнийг хамгаалах журам батлах тухай” зэрэг шийдвэрүүдийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу иргэдийн саналыг авч байгаа аж.
Санал өгөхдөө аймгийн ЗДТГ-т өөрийн биеэр хандах болон 70321111, 70323087 утсаар хэлэх юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ