Куба, АНУ хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-11-25 15:23:03

ГАВАНА. /TASS/. Куба болон АНУ-ын төлөөлөгчид хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран аижллах мэдэгдэлд гарын үсэг зуржээ.

Уг мэдэгдлийн гол зорилго нь “биологийн янз бүрийн төрөл зүйлийг болон эрэг хавийнхаа экологийн тогтолцоог хамгаалахад, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад хүчин чармайлт гаргах, түүнчлэн хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний аяллыг эрчимжүүлэх” зорилготой байна. Энэ тухай Майами хотод испани хэлээр гардаг “Нуэво Жеральд” сонинд мэдээлжээ.

Энэ нь талууд “богино хугацаанд” гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа дөрвөн гэрээний нэг нь юм. Үлдсэн гурав нь арилжааны тогтмол нислэг үйлдэх, шуудангийн шууд харилцааг сэргээх болон мансууруулах бодисын хууль бус наймаатай холбоотой байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ