Олонх мал нутагтаа өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:09:00

Сүхбаатар аймгийн хэмжээнд 13 сумын 67 багийн 7820 малчин өрхөд 3,2 сая мал өвөлжих, хаваржихаар бэлтгэлээ  хангажээ.

Баяндэлгэр, Сүхбаатар, Мөнххаан, Түвшинширээ, Баруун-Урт сумын 120 өрхийн 92.0 мянган толгой мал Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгуу сумдын болон өөрийн аймгийнхаа бусад сумдын нутагт нүүдэллэн өвөлжихөөр болжээ.  Үлдэх 6451 өрхийн 2,5 сая мал орон нутагтаа өвөлжиж, хаваржих юм байна. Нийт мал сүргийн 95,5 хувь нь дунд болон дундаас дээш тарга хүч авчээ.

Одоогийн байдлаар  тус аймгийн нутаг дэвсгэрт нэлдээ цасан бүрхүүл тогтоод  байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ