Израиль хариу цохилт өгөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГАЗЫН ЗУРВАС. /Xinhua/. Газын зурвасын төвд байрлах Лалын “ХАМАС” хөдөлгөөний цэргийн байгууламжид Израилийн байлдааны сөнөөгч онгоцууд цохилт өгсөн бөгөөд шархадсан хүний талаар мэдээлэл байхгүй гэж Газын зурвасын аюулгүй байдал, эрүүл мэндийн албаны хүмүүс мэдээллээ.
Израилийн байлдааны сөнөөгч онгоцууд эхлээд Газын зурваст эргэлдсэний дараа, тус зурвасын төвд байрладаг аль-Мугхази дүрвэгчдийн хуарангийн зүүн хэсэгт орших “Хамас” босогчдын бүлэглэлийн цэргийн байгууламж руу наад зах нь хоёр пуужин харвасан тухай нүдээр харсан гэрчүүд хэлжээ.
Израилийн агаарын цохилтын үеэр шархадсан хүн, учирсан хохирол байхгүй гэж Газын зурвасын аюулгүй байдлын албаны хүн хэллээ.
Пуужингаар гал нээсний хариуд, “ХАМАС” бүлэглэлийн бэлтгэл сургууль хийдэг байгууламж руу агаараас пуужин харвасан гэж Израилийн армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Даваа гарагийн өглөө Газын зурвасаас Израилийн өмнөд нутаг руу үл таних босогчид пуужин харвасан бөгөөд эзгүй нутагт пуужин унасан учир гарз хохирол учирч, хүн шархдаагүй гэж төлөөлөгч хэлсэн юм. Уг пуужингийн дайралтын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.
Х.Аминаа