Италийн парламентын сонгуульд барууны төвч үзэлтнүүд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-05 13:30:41
РОМ. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн “Урагшаа, Итали” нам багтдаг барууны төвч үзэлт эвсэл 36 хувийн санал авч, тус улсын парламентын дээд танхим болох сенатад олонхи болжээ.  ДХЯ сонгуулийн саналын хуудсуудыг тоолсноор ийм урьдчилсан дүн гарсан тухай телевизийн “Rai News 24” суваг мэдээлжээ.  

Саналын хуудсуудыг тоолоход бүрэлдэхүүнд нь “Урагшаа, Итали” намын байдаг “Лига” болон “Италийн ахан дүүс” хөдөлгөөний барууны төвч үзэлт эвсэл тэргүүлжээ.

Хоёрдугаар байрыг 31,8 хувийн саналаар улс төрийн бусад аливаа хүчнээс ангид үйл ажиллагаа явуулдаг “5 од” хөдөлгөөн эзэлжээ. Харин гуравдугаар байрыг 24,7 хувийн саналаар зүүний төвч үзэлтнүүдтэй эвссэн Ардчилсан нам эзэлсэн байна.
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ