Хөвсгөлд бензин шатахууны үнэ 90-250 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-02 11:54:29
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 90-240 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал дизель түлш 1840 байсан бол 250 төгрөгөөр нэмэгдэж 2090 төгрөг, АИ-92-ын үнэ  1780 байсан бол 1870 болж 90 төгрөгөөр нэмэгдсэн  байна.
Мөрөн сумын шатахуун түгээх станцуудад АИ 95-ын үнэ 2180, А-80-ын үнэ 1690 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмэгдэж  байна гэсэн хариултыг өгч байлаа.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ