“Гэрэлт ирээдүй” хандивын аяны 20 хайрцаг аялж эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 10:54:14

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоотой хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор “Гэрэлт ирээдүй” хандивын аяныг энэ сарын 13-аас 12 дугаар сарын 10 хүртэл зарлаад байна.

Уг аянд тус аймагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг төрийн болон хувийн өмчийн байгууллагуудыг оролцуулах үүднээс 20 ширхэг хандивын хайрцаг аялуулж эхэлжээ. Үүнээс зургаан ширхэг хайрцгийг нь боловсролын байгууллагууд хүлээн авч уг аяныг амжилттай үргэлжлүүлж байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй хүүхэд байгаа ч эдгээр хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол олгох боломж бололцоо төдийлөн байдаггүй байсан.

Харин энэ хичээлийн жилд Дархан сумын долдугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл” холимог бүлгийг нээснээр 12 хүүхэд хамрагдсан. Эдгээр хүүхдүүд эрүүлжиж ирээдүйд өөрөө өөрийгөө аваад явах, өөрөө өөртөө үйлчлэх чадамжийг эзэмшүүлэхийн тулд тодорхой ажлуудыг хийх шаардлага байгаа учраас тэдний сурч боловсроход шаардлагатай сургалтын техник хэрэгсэл авах үүднээс уг аяныг эхлүүлсэн байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ