Малчид тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ архиваас авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-21 11:27:20
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн архиваас тэтгэвэр тогтоолгох малчдад “А” дансны лавлагаа олгож эхлээд байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-т нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Увс аймгийн Төрийн архив сумдын мал тооллогын А дансны баримтуудыг сан хөмрөгт татан төвлөрүүлж, нөхөн бүрдүүлэлт хийх ажлыг зохион байгуулсан байна. Ингэснээр Аймгийн Төрийн архивт одоогийн байдлаар 17 сумын мал тооллогын 1960-2016 онд хамаарах 933 хадгаламжийн нэгж баримт шилжин ирээд байна. Тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй малчид энэ долоо хоногоос эхлэн аймгийн Төрийн архиваар үйлчлүүлж эхлээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ