Аялахдаа сэрэмжтэй байхыг АНУ анхаарууллаа

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-24 09:03:15

ВАШИНГТОН. /BBC/. Террорист халдлага гарах аюул ихэссэн учир дэлхий даяар аялахдаа сэрэмжтэй байхыг АНУ иргэддээ уриалав.

Одоо байгаа мэдээллээр, “Лалын улс”, “Аль-Каида”, “Боко Харам” зэрэг бүлэглэл хэд хэдэн бүс нутагт халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. 2016 оны 2 дугаар сарын 24 хүртэл уг сэрэмжлүүлэг хүчинтэй байна.

Өнгөрсөн сард Франц, Орос, Мали болон бусад улс халдлагад өртсөн юм.

“АНУ-ын иргэдийг тусгайлан онилно гэх ямар ч үндэслэл одоогоор байхгүй. Олон нийтийн газарт байх, нийтийн тээврээр зорчих үедээ иргэд болгоомжтой байхыг уг сэрэмжлүүлэгт зөвлөсөн. Бас олноороо цугласан, бөөгнөрсөн газраас зайлсхийж, ойр орчиндоо сэрэмжтэй байхыг зөвлөсөн” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.

Австралийн Сидней хотод халдлага гарч, “ганц чоно”-ын халдлагын гарах аюултайг сэрэмжлүүлж байсан 2014 оны 12 дугаар сард АНУ  дэлхий даяар аялахдаа сэрэмжтэй байхыг сүүлийн удаа анхааруулж байсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ