Сар шинийн босгон дээр хоёр малчин "Аймгийн хошой аварга" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-14 22:01:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын босгон дээр тус аймгийн Алтанцөгц сумын Улаан харгана багийн малчин Т.Шаят, Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Х.Еркебек нар "Аймгийн хошой аварга малчин"-аар тодорлоо.

Өнгөрсөн онд Х.Еркебек 2579 толгой мал тоолуулж, 1346 хээлтэгчээс 1346 төл бойжуулсан, 386 толгой малыг малжуулах зорилгоор олгосон, Т.Шаят 783 толгой мал тоолуулж, 263 хээлтэгчээс 263 төл эсэн мэнд бойжуулсан зэрэг амжилтаараа аймгийн Засаг даргын 2018 оны А/05 тоот захирамжаар баталсан болзлын шаардлагыг хангасан байна.

Мөн нэр бүхий 51 малчинг "Аймгийн аварга малчин"-аар, таван хүнийг "Аймгийн аварга саальчин"-аар, дөрвөн анчныг "Аймгийн аварга анчин"-аар, зургаан тариаланчийг "Аймгийн аварга тариаланч"-аар тус тус шалгарууллаа.

Шагнал хүртсэн малчид, саальчид, тариаланчид, анчдын шагналыг аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсгүүд гэрт нь очиж гардуулж байна. 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ