“Лалын улс”-ын гол бай нь Орос гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 14:12:35

МОСКВА. /Sputnik/. Египетэд Оросын нисэх онгоцыг унагасан нь “Лалын улс”-ын террорист халдлагын байн жагсаалтад Орос дээгүүрт бичигдэж байна гэсэн үг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлжээ.

“Нисэх онгоцыг унагасан хариуцлагыг “Лалын улс” хүлээсэн учир, тус бүс нутгийн аль ч улсаас илүү Орост “Лалын улс” өндөр аюул учруулж буй тухай ойлголт лавширч байна гэж бодож байна” гэж АСЕАН-ы хурлын хажуугаар Обама сэтгүүлчдэд хэлснийг “ABC News” уламжиллаа.

Египетийн Шарм-эль-Шейхээс Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан Оросын зорчигч тээврийн нисэх онгоц 10 дугаар сарын 31-нд осолдсон юм. Онгоцонд явсан 224 хүн амь алдсанаар уг осол Оросын түүхэнд гарсан иргэний агаарын тээврийн хамгийн том осол болсон юм.

“Лалын улс” уг ослын хариуцлагыг хүлээж, тэсрэх төхөөрөг дэлбэлсэн гэж мэдэгдсэн билээ. 9 дүгээр сарын 30-наас хойш Оросын байлдааны нисэх онгоцууд Сирид “Лалын улс”-ыг бөмбөгдөх даалгавар гүйцэтгэж, террорист бүлэглэлийн дэд бүтцийг байгаа болгож байна.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ