Хоёр Солонгос харилцан бие биеэ сүрдүүлжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-23 13:41:22

ТОКИО. /Koydo/. Хэдийгээр Пхеньяны эрх баригчид сүрдүүлж байгаа боловч даваа гарагт их буугаар гал нээх сургуулилтыг Умард Солонгостой залгаа маргаантай хилийн ойролцоо хийнэ гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч Чон Ха Гю мэдэгджээ.

“Гал нээх сургуулилтыг урьд  нь төлөвлөж байсны дагуу хийнэ” гэж тэрбээр хэлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.

Тус агентлаг мөн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Мин Сокийн мэдэгдлийг уламжилжээ. “Одоо хийх гэж буй сургуулилт нь тогтмол хийдэг цэргийн сургуулийн нэг хэсэг бөгөөд хэрэв Умард Солонгосын зүгээс ямар нэг өдөөн хатгасан үйлдэл хийвэл Сөүл даруй хариу арга хэмжээг авна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Умард Солонгосын "Нодон синмун" сонинд даваа гарагт мөн Солонгосын Ардын армийн баруун өмнөд фронтын командлалын мэдэгдлийг нийтэлсэн байна. Түүнд хэрэв Өмнөд Солонгосын цэргүүд Умард Солонгосын усанд гал нээвэл хариуг нь “хайр найргүй өгнө” гэжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ