Дугуйчид Хятадын тэмцээнд тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-23 12:27:25

Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань хотноо энэ сарын 14-22-нд болсон дугуйн "Granfondo" ангиллын олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.

Эрчүүд Куньмин-Юйси-Чусюн-Дали-Лижиангийн чиглэлд таван өдөр уралдаж, барианд ороход ОУХМ Б.Мягмарсүрэн (Аттила) нэг, ОУХМ Т.Төгөлдөр (Алдар) дөрөв, спортын мастер С.Жамбалжамц (Атилла) зургаа, спортын мастер Б.Тэгшбаяр (Сүхбаатар аймаг) долоо, спортын мастер Б.Наранхүү (Аттила) наймдугаар байрт орж, "Аттила" багийн дүнгээр тэргүүн байр эзлэсэн байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн элит ангилалд "Хүч" нийгэмлэгийн тамирчин ОУХМ Т.Энхжаргал, 40-өөс дээш насныхны ангилалд "Авто зам" клубын тамирчин, ОУХМ Ж.Өлзийсолонго нар тэргүүн байр эзэд болсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ