Өмнөд Солонгост анхааруулав

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-23 11:56:22

СӨҮЛ. /Yonhap/. Шар тэнгис дэх Умард Солонгосын ус руу Өмнөд Солонгос гал нээвэл өршөөлгүй эсэргүүцнэ гэдгээ Умард Солонгос мэдэгдэв.

Таван жилийн өмнө Өмнөд Солонгосын арал руу Умард Солонгос гал нээж, 2 цэрэг, энгийн 2 иргэн амиа алдаж байсан юм. Умард Солонгос руу гал нээхээр Өмнөд Солонгос хуйвалдаж байна гэж тус улсын цэргийн баруун урд нутгийн ангийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

“Өмнөд Солонгосын дайтагч тал Ёнпхёндо арлыг бөмбөгдсөн таван жилийн өмнөх сургамжийг мартсан байна. 8 дугаар сард хүрсэн зөвшилцлийг үнэхээр хүндэлж байвал, тэр дагуу ажиллах ёстой” гэж төлөөлөгч хэлснийг тус улсын “KCNA” агентлаг уламжилжээ.

Солонгосын хойгийн цэргийн хурцадмал байдлыг намжаах гэрээнд Өмнөд болон Умард Солонгос улс 8 дугаар сарын 25-нд гарын үсэг зурсан юм. Өмнөд Солонгосын баруун хойд эргийн арал руу 2010 оны 11 дүгээр сарын 23-нд Умард Солонгос их буугаар гал нээж,  тэнгисийн 2 цэрэг, энгийн 2 иргэний аминд хүрэн, 22 хүнийг шархдуулж байжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ