Аргентины сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-23 10:13:29

БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Маурисио Макри саналын хуудсын 14.82 хувийг тоолсон байдлаар сонгогчдын 54.43 хувийн санал авч, хоёр дахь шатны сонгуульд тэргүүлж байна.

Сөрөг хүчний нэр дэвшигч, нийслэл хотын захирагч Маурисио Макри Аргентины Ерөнхийлөгчийн суудлын төлөө Засгийн газрын тал баримтлагч нэр дэвшигч болох Буэнос-Айрес мужийн захирагч Даниэль Сциолитой өрсөлдсөн юм.

Тус улсын Сонгуулийн хорооны мэдээллээр, Макри сонгогчдын 54.43 хувийн саналыг авсан бол Сциолид сонгогчдын 45.57 хувь нь саналаа өгчээ.

Урьдчилсан мэдээллээр, сонгуулийн ирц 78 хувьтай байсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ