ОХУ "Лалын улс"-тай холбоотой 11 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-23 10:10:52

МОСКВА. /NHK/. “Лалын улс” бүлэглэлд дэмжлэг үзүүлэхээ амласан зэвсэгт бүлэглэлийн 11 гишүүнийг ОХУ-ын аюулаас хамгаалах хүчин устгажээ.

ОХУ-ын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Кабардино-Балкар Улсын нийслэл Нальчик хотод терроризмтой тэмцэх ажиллагаа явуулсан гэж Оросын Терроризмтой тэмцэх хороо мэдэгдэв.

Босогчид уулархаг нутагт нуугдаж байна гэсэн тагнуулын мэдээлэлд үндэслэн уг ажиллагааг явуулсан байна.

Уг босогчид Бүгд Найрамдах Кабардино-Балкар Улсаас дайчид нэгтгэж, Сири рүү илгээдэг байжээ. Мөн тус бүлэглэл Хойд Кавказын бүс нутаг дахь хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт амиа  золиослох халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байна гэж хороо мэдэгдэлдээ дурдав.

Аюулаас хамгаалах хүчнийхэн тус бүлэглэлийн байрлаж байсан газраас тэсрэх хоёр төхөөрөмж олсон байна.

Өнгөрсөн сард Египетэд сүйрсэн ОХУ-ын зорчигч тээврийн нисэх онгоцны осолд “Лалын улс” бүлэглэл буруутай болохоо мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар тус бүлэглэлтэй тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлжээ. Мөн тус бүлэглэлд дэмжлэг үзүүлэхээ амласан ОХУ дахь босогчдыг устгах ажиллагааг тус улсын Засгийн газар эрчимтэй өрнүүлж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ